К

апиталчуудын уламжлал болгон зохион байгуулдаг VIP уулзалт 2012 оны 2 сарын 15-ны өдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. Энэ удаагийнхаа зочноор Капиталчууд маань JCI Portugal байгууллагыг үүсгэн байгуулагч Филипе Каррераг сонгон урьж JCI Experience & Networking сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд ноён Каррерагийн бичиж саяхан Монгол хэлээр орчуулан гаргасан "Networking" номын анхны уншигчдын нэг боллоо.
Ноён Каррера:
2008 оны Дэлхийн шилдэг сургагч
2008 оны Европийн шилдэг сургагч
2008 оны HR Leadership зэрэг шагналуудыг тус тус хүртэж 4 тивийн 40 гаруй орноор зочилж сургалт зохион байгуулсан чадварлаг сургагч багш юм.